Тэмдэгт

Онлайн хадгаламж нээх

ОНЛАЙН ХАДГАЛАМЖ-ны үйлчилгээ танд хүссэн газраасаа интернэтэд холбогдон Голомт банкинд данс нээлгэж, дансаа онлайнаар удирдах боломж олгоно.

Онлайн хадгаламж гэж юу вэ?

Голомт банк гадаадад оршин суугаа иргэддээ болон Голомт банкинд мөнгөө хадгалуулах сонирхолтой гадаадын иргэдэд зориулан интернэтээр дамжуулан онлайн хадгаламжийн данс нээлгэх, дансаа удирдах үйлчилгээг санал болгож байна.

Онлайн хадгаламжийн дансны онцлог юу вэ?
  • Та өөрийн биеэр банкинд очих боломжгүй ч интернэтээр дамжуулан Голомт банкинд хадгаламжийн данс нээлгэх боломжтой
  • Та мөнгөн хөрөнгөө найдвартайгаар хадгалуулж, хадгаламжийн уян хатан нөхцөлүүдээс сонгож хүүгийн орлого олох боломжтой
  • Та интернэт ашиглан өөрийн дансандаа мөнгөн орлого нэмэх, дансны мэдээллээ хянах боломжтой
  • Та өөрийн санхүүгийн нууцлал, бие даасан байдлаа хадгалах боломжтой
  • Данс нээлгэхэд хураамж төлөхгүй

Хадгаламжийн хүү:

Дансны төрөл Хугацаа MNT USD EUR GBP JPY CNY AUD
1 Хугацаагүй - 3,6 % 2,0 % 1,8 % 1,8 % 1,0 % 1,2 % 3,0 %
2 Хугацаатай 3 сар 9,0 % 3,0 % 2,4 % - 2,4 % 2,4 % -
6 сар 12,0 % 4,2 % 3,0 % - - 2,64 % -
9 сар 12,6 % 5,4 % 3,36 % - - - -
12 сар 14,4 % 6,0 % 3,6 % - - 3,0 % -
3 Хадгаламжийн сертификат 12 сар 15,0 % 6,3 % - - - - -

Хадгаламжийн дансны шимтгэл:

Шимтгэлийн төрөл MNT USD EUR GBP JPY CNY
1 Данс нээхэд Шимтгэлгүй
2 Бэлэн бус орлого ороход Шимтгэлгүй
3 Бэлнээр зарлага гаргахад Шимтгэлгүй 0,3 % 0,2 %

Онлайн хадгаламж нээлгэхийн тулд "Үргэлжлүүлэх" товч дээр дарж онлайн хадгаламж үйлчилгээний гэрээтэй танилцаж, хувийн мэдээллээ оруулах анкетийг бөглөх хэрэгтэй.

Гэрээг хүлээн зөвшөөрч, анкетийг бөглөн баталгаажуулсны дараа зааврийн дагуу анкет, гэрээг хэвлэж бусад хавсралт бичиг баримтын хамтаар Голомт банк руу шуудангаар илгээх шаардлагатай.

Анхааруулга:

Онлайн хадгаламж үйлчилгээг нээлгэх харилцагч 18 нас хүрсэн байх шаардлагатай. Мөн онлайн хадгаламж үйлчилгээнд хамтран эзэмшигч нэмүүлэх боломжгүйг анхаарна уу.

Та бөглөсөн онлайн хадгаламж нээх хүсэлтийг үйлчилгээний гэрээний хамт хэвлэн авч гарын үсэг зурж баталгаажуулан дараах бичиг баримтын хамт банкны шуудангийн хаягаар илгээнэ үү. /Шуудангийн зардлыг харилцагч хариуцна/ Илгээх баримтанд дараах бичиг баримт багтана.

Бүрдүүлэх материал:
  1. Онлайн хадгаламж нээх анкет /зургийг аттач хийнэ/
  2. Хэрэв та АНУ-ын иргэн, хууль ёсны оршин суугч болон АНУ руу зорчиж байсан, АНУ руу тогтмол мөнгөн шилжүүлэг хийж, шилжүүлэг хүлээн авдаг бол доорх маягтаас сонгон хэвлэн авч бөглөнө үү. Баталгаат гарын үсгээ зурж ирүүлэх.
    • АНУ-тай холбоотой этгээд бөглөх Голомт банкны маягтыг ЭНД ДАРЖ авна уу.
    • АНУ-ын татвар төлөгчийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
    • АНУ-ын татвар төлөгч бус бол ЭНД ДАРЖ маягт татаж авна уу.
  3. Гадаад паспортын хуулбар /нүүр болон хүчинтэй хугацаатайг сунгасан хэсэг/.
  4. Онлайн хадгаламж нээх үйлчилгээний гэрээ /гарын үсэг зурсан байна/
  5. Харилцагч банкны албан ёсны тодорхойлолт /эх хувилбар/
    Үүнд:
    • Монгол Улсын иргэн өөрийн биеэр Монголд ирж мөнгөө авах гэсэн сонголт хийсэн бол энэхүү тодорхойлолт шаардлагагүй.
    • Гадаадын иргэн энэхүү тодорхойлолтыг заавал ирүүлнэ.
    • Зөвхөн харилцагчийн өөрийнх нь нэр дээрх дансны тодорхойлолт байна.
    • Тодорхойлолтонд дараах мэдээллүүд тусгагдсан байна. Үүнд:
      • Харилцагчийн мэдээлэл
        • Нэр
        • Овог
      • Дансны мэдээлэл
        • Дансны дугаар
        • Банкны хаяг
        • SWIFT код
      • Тодорхойлолт гаргасан банкны ажилтан
        • Нэр
        • Албан тушаал
        • Утасны дугаар
        • Имэйл хаяг
        • Банкны хаяг
Материалаа илгээх шуудангийн хаяг:

Баянзүрх дүүрэг, 7-р хороо, их тойруу, 15-р хороолол, Голомт банкны 3-р оффисын 702тоот Харилцагчийн үйлчилгээний төв Шуудангийн zip:13343

Анхааруулга:

Дээр дурьдсан бүрдүүлэх материалаас нэг л материал дутуу нөхцөлд нөхөн авах хүртэл таны дансыг нээхгүй болно.

Банк материалыг хvлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор таны онлайн дансыг баталгаажуулж таны дансны дугаар , интернэт банкны мэдээлэл харах эрхийн нууц үг, таны дансандаа байршуулах мөнгө шилжүүлэхэд шаардагдах гадаад шилжүүлгийн зааврын хамт таны онлайн данс нээх хүсэлтэнд бөглөсөн и-мэйл хаягаар илгээнэ.

Та шуудангаар хүлээн авсан түлхүүр үгүүдийг ашиглан интернэт банкны хаягаар орж өөрийн хадгаламжийн данс, түүний үлдэгдлийг шалган харах боломжтой болно.

Ямар валютаар хадгаламж нээх хүсэлтэй байгаагаас хамаарч та доорх хаягаар мөнгөө шилжүүлнэ үү. Монгол төгрөгөөр хадгаламж нээх хүсэлтэй байгаа бол таны шилжүүлсэн валютыг тухайн өдрийн арилжааны ханшаар хөрвүүлэн төгрөгийн хадгаламжийн данс нээх болно.

Beneficiary’s name: ..................................
Beneficiary’s account number: ..................................
Beneficiary’s bank: GOLOMT BANK OF MONGOLIA,
SWIFT code: GLMTMNUB

Дамжуулагч банкны мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Таны мөнгө таны нээсэн дансанд байршсаны дараа та хадгаламжийн төрөл болон хугацаагаа сонгох боломжтой.

Та өөрийн шилжүүлсэн нийт мөнгөн дүнгээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хувааж өөр өөр хадгаламжийн бүтээгдэхүүн болгон сонгож болно. Жнь: та 5000 USD шилжүүлсэн бол түүнийгээ бүх дүнгээр нь буюу 5000 USD 12 сарын энгийн хугацаат хадгаламж болгох эсвэл 2500 USD ийг нь 6 сараар, 2500 USD ийг нь 12 сараар гэх мэт хэсэгчлэн хувааж өөр өөр төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүн болгож болох юм.